Дамаск Химийн зэвсгийг хадгалах, үйлдвэрлэх, хөгжүүлэх, хэрэглэхийг хориглосон олон улсын конвенцид нэгдэхэд бэлэн хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем мэдээллээ. Мөн тэрээр Сири улс тус конвенцид нэгдсэн тохиолдолд хүлээсэн үүргээ биелүүлж зэвсгийн талаарх мэдээллээ ил тод байлгахад ч бэлэн байгаа гэдгийг батлан хэлсэн байна. “Бид химийн зэвсгүүдээ хадгалж буй байршлуудыг мэдэгдэхэд ч бэлэн байна. Мөн химийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоож, үүнийгээ ОХУ-ын төлөөлөгчид, дэлхийн улсууд болон НҮБ-д ч үзүүлж болно” хэмээн Валид Муаллем хэлжээ.
Сирийн томоохон хамтрагчдын нэг болох ОХУ Дамаскийг химийн зэвсгийн нөөцүүдээ олон улсад шилжүүлэн өгч, устгуулах санал тавьсан юм. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин АНУ болон бусад орнууд Сирид хүч хэрэглэхээс татгалзсан тохоилдолд Башар Ал Ассад уг саналыг зөвшөөрч магадгүй гэсэн байна.
Д.Идэр



























































