Олон улсын олимпийн хорооны шинэ Ерөнхийлөгчөөр Германы нэр дэвшигч
сонгогджээ. Германы Олимпийн үндэсний хорооны дарга, олимпийн наадмын
туялзуур жадны алтан медальт 59 настай Томас Бах дэлхийн спортын хамгийн
том байгууллагын ес дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Олон улсын олимпийн хорооны шинэ Ерөнхийлөгчөөр Германы нэр дэвшигч сонгогджээ. Германы Олимпийн үндэсний хорооны дарга, олимпийн наадмын туялзуур жадны алтан медальт 59 настай Томас Бах дэлхийн спортын хамгийн том байгууллагын ес дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
119 жилийн түүхтэй Олон улсын олимпийн хорооны 125 дахь чуулга уулзалт өчигдөр Буэнос Айрест болж нууц санал хураалтаар шинэ ерөнхийлөгчийг сонгосон юм. Томас Бахаас гадна таван хүн ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшсэн билээ.
Хурлын төлөөлөгчдөд хандан олон орны хэлээр халуун дотноор мэндчилсэн Томас Бах “Энэ бол итгэл, найдварын бэлэг тэмдэг юм. Би Олон улсын олимпийн хороог эв нэгдлийг хадгалан удирдах болно” хэмээн хэлжээ.
Д.Идэр