ОХУ чанарын шаардлага хангаагүй гэж үзсэний улмаас Молдаваас дарс
импортлохыг хориглолоо хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах
газраас мэдээллээ.

ОХУ чанарын шаардлага хангаагүй гэж үзсэний улмаас Молдаваас дарс импортлохыг хориглолоо хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас мэдээллээ. Энэхүү хориг нь Молдав улс дарсныхаа чанарыг сайжруулах хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх аж.
Молдаваас импортлосон дарсны найман төрөл нь чанарын шаардлага хангахгүй байсныг шинжээчид тогтоосон байна. Эдгээр дарснуудад дибютын фталетийн хэмжээ байх ёстойгоос 80-90 дахин хэтэрсэн байжээ.
Он гарснаас хойш ОХУ Молдаваас 25 сая литр хэмжээний дарс импортлосон бөгөөд эдгээрийг эргүүлэн татаж, устгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)