Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш муж улсын олон зуун иргэн
орон гэрээ орхин дүрвэж байгаа талаар “Huffington post” мэдээллээ.

Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш муж улсын олон зуун иргэн орон гэрээ орхин дүрвэж байгаа талаар “Huffington post” мэдээллээ. Хинди болон лалын шашинтнууд мөргөлдсөний улмаас тус бүс нутагт эмх замбараагүй байдал үүсчээ. Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн мөргөлдөөний уршгаар 38 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтээд байна.
Энэ бол сүүлийн жилүүдэд болоогүй өргөн хүрээний шашны мөргөлдөөн хэмээн эрх баригчид цохон тэмдэглэж байна. Цагдаагийн албан хаагчид одоогоор 366 хүнийг баривчлаад байгаа ч мөргөлдөөн төлөвлөөгүй тосгонуудад гэнэтийн хэлбэрээр үргэлжилсээр байгаа аж.