
Мөргөлдөөн Мавританийн хилийн ойролцоох баруун хэсгийн Лере тосгонд болсон бөгөөд гурван цэрэг гэмтэж бэртсэн байна.
Хоёр тал бие биеэ дайралтыг эхлүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Харин Малийн арми түрүүлж гал нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ингэхээс өөр арга байгаагүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь “Туарег” бүлэглэлийн буутай дөрвөн гишүүн армийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан гэлээ.
Малийн армийн хэвлэлийн төлөөлөгч ийм мөргөлдөөн дахин гарвал эвлэрлийн гэрээнд аюул учирна гэдгийг анхааруулжээ.
Д.Идэр