Хуурамч гэдсэндээ хар тамхи нууж Торонто хот руу нисэх гэж байсан канад эмэгтэйг Колумбын цагдаа нар баривчилжээ.

Хуурамч гэдсэндээ хар тамхи нууж Торонто хот руу нисэх гэж байсан канад эмэгтэйг Колумбын цагдаа нар баривчилжээ. Богота хотын олон улсын нисэх буудал дээр эмэгтэйг харсан цагдаа түүнийг сэжиглэсний улмаас хар тамхийг илрүүлсэн байна. Цагдаа эмэгтэй сэжигтнээс жирэмслээд хэр удаж байгааг асуухад эргэлзсэн байдалтайгаар долоон сартай хэмээн хариулсан байна. Энэ үед цагдаа эмэгтэйн гэдсэн дээр дарж үзэхэд маш хатуугаас гадна хүйтэн байсныг мэдсэнээр баривчлах ажиллагааг эхлүүлжээ.
Түүний хуурамч гэдэснээс 2 кг кокайныг цүнхэнд хийн ууталсныг илрүүлсэн байна. Мансууруулах бодис 60 мянган америк долларын үнэд хүрэхээр байжээ. Энэ хэрэг нь тус онгоцны буудлаас хуурамч гэдсэнд хар тамхи хийж гарах гэсэн сүүлчийн тохиолдол болоод байна.
2013 он гарснаас хойш Богата онгоцны буудалд дээр 150 гаруй хар тамхи тээвэрлэн хил гарах гэж байгаад баривчлагдсаны гуравны нэг нь гадны иргэн байсныг Колумбын эрх баригчид онцолжээ.
Эмэгтэйд 5-8 жилийн ял тулгаж магадгүй аж.