
Сирийн Засгийн газрын олон нийттэй харилцах алба оршин суугчдыг нийслэл Дамаск хотод цугларч Ассадад баяр хүргэн, дэмжиж буйгаа илэрхийлэхийг уриалжээ. Маззех дүүрэгт Башар Ал Ассадыг алдаршуулах машины цуваат ёслол болсон байна.
Их Британид нүдний эмчийн мэргэжил эзэмшсэн Башар Ал Ассад гурван хүүхэдтэй бөгөөд 2000 онд эцэг Хафезийн суудлыг залгамжлан Сирийг удирдах болсон юм. Түүний ах Бассел ерөнхийлөгч болно хэмээн бичигдэж байсан ч машины осолд орж амиа алдсаны улмаас Башар Ал Ассад хүлээгээгүй үүрэг авсан гэдэг.
Тэрээр эхэндээ улс төр, эдийн засгийн нээлттэй бодлого явуулж байсан ч эцгийнхээ хамсаатнуудын бодлогод орсны улмаас 2011 оны гуравдугаар сараас эхлэн Сирид иргэний дайн эхэлсэн байна. Хоёр жилийн дайнд 110 мянга гаруй иргэн амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээлсэн билээ.
Д.Идэр





