
Каталаны үндэсний өдрөөр жагссан хүн цуваа Пиренейн хойг буюу Францын хилээс эхэлжээ. Нийтдээ 400 мянга гаруй каталанчууд гар гараасаа барьж 402 км урттай цуваа болж Каталаныг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Харин зохион байгуулагчид 1.6 сая хүн уг арга хэмжээнд оролцсон хэмээн мэдээлж байгаа юм.
Судалгаагаар каталанчуудын 52 хувь Мадридаас салан тусгаарлан Каталан улс болох хүсэлтэй байгаа аж. Харин Испанийн эрх баригчид эдийн засгийн нийлүүлтийн тав дахь том үйлдвэрлэлийн бүс нутаг болох Каталаныг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй аж.
Жагсагчид Каталаныг тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг болон санал хураах хугацааг тодорхой болохыг шаардсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)