АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн террорист халдлагыг эсэргүүцэж 3000-аад коран судрыг шатаах гэж байсан пасторыг баривчилжээ. Цагдаа нар Флорида мужийн пасторыг 2998 коран судрыг шатаахаар авч явах замд нь саатуулсан байна. 61 настай пастор Терри Жонес 34 настай пастор Марвин Саппын хамт керосинд хийсэн коран судруудыг ачиж явсан байна. Пастор террорист халдлагад амиа алдсан нэг хүний төлөөс болгож нэг коран судрыг шатаахыг хүссэн хэмээн мэдүүлжээ.
Осама Бин Ладений удирдсан Аль-Кайда бүлэглэлийн зохион байгуулсан 9 сарын 11-ний өдрийн халдлагад 2998 хүн амиа алдсан хэмээн бүртгэсэн байдаг аж. Ноён Терри Жонес 2010 оны 9 сарын 11-ний өдөр мөн коран судруудыг шатаахыг оролдож байсан байна.
Коран судар нь лалын шашинтнуудын хувьд ялангуяа Аль-Кайда бүлэглэлийн хувьд хамгийн үнэт зүйлд тооцогддог билээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)