
В.Путин “Оросоос анхааруулах мэдэгдэл” өгүүлэлдээ “Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь гарцаагүй юм. Гэхдээ үүнд итгэх бүх шалтгаан нь Сирийн арми биш сөрөг хүчнийхэн гадаадын хүчирхэг ивээгчдээрээ цэргийн интервэнц зохион байгуулуулах зорилгоор хийсэн гэдгийг харуулж байна” гэжээ.
“Америкийн ард түмэн болон удирдагчдад” хэмээн хаягласан уг нийтлэлд АНУ-ыг Сирид хүч хэрэглэхээс татгалзахыг уриалсан байжээ. Мөн АНУ дайралт хийвэл Сирийн хилийн ойролцоох гэмгүй улсуудын олон иргэн хохирно гэдгийг сануулсан байна.
Нэгэнт АНУ ОХУ-ын төлөвлөгөөг дэмжиж Конгрессыг цэрэг оруулах асуудлаар санал хураахыг хойшлуулж, Сирийг химийн зэвсгийн нөөцөө шилжүүлэн өгөхийг дипломат шийдэл хэмээн харж байгаа нөхцөлд ОХУ-ын лидер иймэрхүү өгүүлэл бичиж гунигт 9-р сарын 11-ний өдөр үндэсний томоохон хэвлэлд нийтлүүлсэн нь Барак Обамагийн засаг захиргааны дургүйцлийг төрүүлж мэдэх юм хэмээн ажиглагчид бичжээ.
Д.Идэр