
"Hello Kitty"-гийнхэн удахгүй томчуудад зориулсан шар айраг гаргахаар бэлдэж байна. Энэ нь гадил, слив, нимбэг, тоор гэх мэт таван төрлийн жимсний зөөлхөн амттай байх аж. Мөн бусад шар айргийг бодвол хоёр дахин бага градустай байх гэнэ. "Budwiser" шар айрагны алкохолны хэмжээ 5 хувь байдаг бол "Hello Kitty" брэндийн шар айраг 2,3-2,8 хувь байх юм.
Жимсний амттай шинэ шар айргийг эхлээд Тайванд болон Хятадын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.