Дэлхийн хамгийн олон оронд хамгийн удаан эрэн сурвалжлагдаж буй террорист Мохтар Белмохтар Аль-Кайда бүлэглэлийн сургуулилтын бичлэгт бичигджээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Алжирт хийн үйлдвэрийг дэлбэлж 38 хүний амийг хөнөөсөн юм. Алжирын Засгийн газар 41 настай Мохтар Белмохтарын толгойг авчирсан хүнд 3.3 сая фунт стерлинг амласан билээ. Алжираас гадна АНУ, Их Британи, Франц зэрэг түүний халдлагад өртсөн олон орон террористыг эрэн сурвалжилж байгаа юм.
Хоёр минутын бичлэгт Мохтар Белмохтар Аль-Кайдагийн шинэ гишүүдэд пуужин хөөргөгчийг хэрхэн барихыг зааж буйг дүрсэлжээ.
Их Британи, АНУ-ын тусгай албадууд түүний бичлэгийн секунд бүрээс мэдээлэл олохыг хичээн алдалгүй үзсэн байна. “Баригдашгүй” хэмээх хочтой түүнийг Ливид нуугдаж байж болзошгүй хэмээн бичлэгийн үзсэн албаныхан сэжиглэж байна.
Д.Идэр




























































