Австралийн парламентын сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Тони Эботтийг заналхийлж буй асуудлыг холбогдох албаныхан шалгаж эхэлжээ. Энэ долоо хоногт “Тони Эботтийн аминд халдах нь зүйтэй” гэсэн нэртэй фэйсбүүк хуудас нээгдсэн нь нийгмийн сүлжээ сайт хэрэглэгчид хийгээд Австралийн улс төрд шуугиан тариад байна.Заналхийлэгч этгээд хэрвээ түүний фэйсбүүк хуудас 20 мянган like авбал Тони Эботтийн амь насанд халдана хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа мөн “Тони Эботт үхэх ёстой” гэсэн фэйсбүүк хуудас ч нээгдсэн гэлээ.
Австралийн ЦЕГ Фэйсбүүк компанид мэдэгдэл хүргүүлж хамтран ажиллахыг хүссэн байна. Сэтгүүлчид Ерөнхий сайдыг энэ асуудалд тайлбар хийхийг хүссэн ч чимээгүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагт ялалт байгуулсан Тони Эботт ирэх долоо хоногт тангараг өргөх билээ.
Д.Идэр



























































