
Энэ нь Башар Ал Ассад химийн зэвсгийн нөөцийнхөө талаар анх удаа олон нийтэд ам нээж буй хэрэг болж байна. Тэрээр химийн зэвсгийн нөөцөө шилжүүлсний хариуд АНУ Сирид заналхийлж, террористуудыг зэвсгээр хангахаа зогсоох ёстой гэсэн байна.
Башар Ал Ассад мэдэгдэхдээ “Сири ОХУ-ын хүсэлтээр химийн зэвсгүүдээ олон улсын хяналтад шилжүүлэхээр боллоо. Энэхүү шийдвэрт АНУ нөлөөлөөгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид АНУ-д итгэдэггүй, тэдэнтэй хэлэлцээр ч хийхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ болон АНУ-ын гадаад хэргийн сайдууд эл асуудлыг өчигдрөөс эхлэн Женевт хэлэцэж байгаа билээ.
Д.Идэр