Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн Пакистаны 16 настай охин Малала Юсуфзай сайн сайхны төлөө нэгэн компанит ажил өрнүүлж эхэлжээ. Тэрээр Ливанд цагаачлан амьдарч буй Сирийн цагаач хүүхдүүдийн боловсролд зориулж их хэмжээний мөнгө цуглуулж эхэлсэн байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун болон хүний эрхийн байгууллагатай хамтран гурван жилийн хугацаанд 500 сая ам.доллар цуглуулах юм байна. Энэ нь Ливанд амьдарч буй Сирийн сургуулийн насны 300 мянган хүүхдийг боловсролтой болгоход хүрэлцэх аж.
Малала охин Сирийн өсвөр насны хоёр охинтой скайп месенжерээр холбогдсоны дараа ийм шийдвэрт хүрсэн байна. Тэд цагаачилсны улмаас хагас жилд сургуульд явж чадаагүй хэмээн ярьсан аж.
Юнисефийн мэдээлснээр өнгөрсөн жилд Сирийн хоёр сая гаруй хүүхэд сургууль завсардсаны 40 хувь нь 1-9 дүгээр ангийн сурагчид байжээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (2)