
Ойролцоо нь явж байсан азтай хүмүүс мөнгөн бороонд цохиулж их хэмжээний мөнгийг цуглуулж амжжээ. Тэдний зарим нь барилгын нурангийг ч ухаж байсан байна.
Тилбург хотын Цагдаагийн газрын мэдээлснээр нийтдээ 2.3 сая ам.доллараар бороо орсон гэж үзэж байна. Холбогдох албаныхан мөнгө хаанаас гарсан болон хэн хэний халаасанд орсон болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэлээ.
“Оршин суугчид цуглуулсан мөнгөнийхөө хэмжээг хотын захиргаанд мэдээлэх үүрэгтэй” хэмээн шаардсаны үр дүнд цагдаа нар дээрх мөнгөний хэмжээг гаргажээ. Гэхдээ одоог хүртэл их хэмжээний мөнгө хэнийх болохыг тогтоогоогүй байна.
2013 оны эхээр Бельгийн нэгэн хотод дээрэмчид сейфийг банкны цонхоор шидсэнээр 10 мянган еврогоор бороо орж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)