
Егөөдсөн материал нийтэлдэг долоо хоног тутмын “Le Canard Enchaine” сонин эвдэрсэн “Фукушима” атомын цахилгаан станцын өмнө гурван хөл, гартай сумочид барилдаж байгааг дүрсэлсэн бөгөөд үүгээрээ цацраг идэвхит бодисын хор ийм Олимпийн спортыг бий болгосон гэсэн санааг илэрхийлжээ.
Бас өөр нэгэн зурагт голын өмнө зогсч буй хоёр хүн цөмийн хамгаалалттай хувцас өмссөн бөгөөд цацраг идэвхит бодис илрүүлэгч барьсан байдалтайгаар зурж, “Фукушима”-д өмсдөг спортын хувцас хэмээн бичсэн байжээ.
Японы Засгийн газрын танхмийн дарга Ёшихиде Суга “Егөөдсөн зураг нь Японы тухай буруу сэтгэгдлийг төрүүлж байна. Засгийн газар атомын цахилгаан станцаас хорт бодис алдагдсанд харамсч байгаа бөгөөд асуудлыг хяналтандаа авсан тул Олимпийн наадмыг зохион байгуулахад муу нөлөө үзүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэрээр “Ийм егөөдсөн зураг нь гамшгийн хохирогчдод хүндээр тусч байна. Ийм төрлийн сэтгүүл зүй хаягдал усны асуудлын тухай ч буруу мэдээлэл өгч байна. Японы Засгийн газар Францын хэвлэлийн эсрэг тэмцэхээ мэдэгдэж байна” гэжээ.
Д.Идэр

