
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын эхний уулзалт асуудлыг өргөн хүрээнд авч үзсэн бөгөөд цаг гаруйн дараа өндөрлөсөн хэмээн АНУ-ын албаныхан мэдээлсэн юм.
Тэдний хэлэлцээр амралтын өдрүүдэд ч үргэлжилж магадгүй байна. НҮБ-ын Арабын холбооны төлөөлөгч Лахдар Брахими өнөөдрийн уулзалтад оролцох аж.
Сири химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлэн өгснөөр АНУ цэргийн ажиллагаас явуулахгүй гэсэн тохиролцооны хүрээнд уулзалт болж байгаа билээ.
Харин өчигдөр Сирийн Еөрнхийлөгч Башар Ал Ассад 30 өдрийн дараа химийн зэвсгээ НҮБ-д шилжүүлэн өгнө гэснийг Жон Керри хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс өнөөдөр төлөөлөгчид химийн зэвсгийг шилжүүлэн өгөх хугацааг тодорхой болгох талаар хэлэлцэнэ гэж үзэж байна.
Д.Идэр