Чили улс Аугусто Пиночет генералын төрийн эргэлт хийсний 40 жилийн ойг мөргөлдөөн дунд тэмдэглэжээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 264 хүнийг баривчилж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 42 нь цагдаагийн албан хаагч байсныг албаныхан онцолж байгаа юм. Мөргөлдөөн өчигдөр орой нийслэл хотын захад эхэлсэн байна. 17 жилийн дарангуйллын дараа төрийн эргэлт хийх үед олон хүн амь насаа алдсан бөгөөд тэдгээр хүмүүсийг хүндэтгэх ёслол эл өдөр зохиогдсон юм.
Өчигдөр шөнө Ерөнхийлөгч Себастиан Пинера эмнэлэгт хүргэгдсэн цагдаа нар дээр зочилсон бөгөөд “өнгөрсөн шөнийн хүчирхийллийг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Харин Дотоод хэргийн яамны мэдээлснээр эмх замбараагүй байдал үүсгэгчид нийтийн тээврийн гурван автобус, энгийн оршин суугчдын долоон машин, хоёр минибусыг шатаасан гэлээ.
Ерөнхийлөгч Салвадор Аллендегийн социалист Засгийн газрыг 1973 онд унагааж төрийн эргэлт хийсэн Аугусто Пиночетийн цэргийн дэглэм Чилийн нийгмийг хуваагдахад хүргэсэн нь одоо хүртэл үргэлжилсээр байгааг өчигдрийн үйл явдал харуулжээ.
Лхагва гарагт 1973 оны 9 сарын 11-ний өдрийн төрийн эргэлтээр амиа алдсан иргэдийг хүндэтгэсэн бөгөөд Ерөнхийлөгч Себастиан Пинера “энэ бол цус, хүчирхийллийг дагуулсан төрийн эргэлт болсон” хэмээн онцолсон юм.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)