
Тэрээр Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан гэсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч мөн Сирийн Засгийн газар Химийн зэвсэг хориглох байгууллагад элсэн орох албан ёсны баримтад гарын үсэг зурсан хэмээн бататгасан байна.
Сергей Лавров өчигдөр Женев хотод Сирийн асуудлыг АНУ-тай хэлэлцэх хэлэлцээр нээх үед баталгаат мэдээллийг өгсөн аж. “Sky News TV”-ийн мэдээлснээр НҮБ Сирийн баримт бичгүүдийг нягталж байгаа гэлээ.
Өчигдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад химийн зэвсгүүдээ олон улсын хяналтад шилжүүлэн өгнө хэмээн мэдээлсэн юм. Гэвч тэрээр АНУ-ыг заналхиллээ зогсоохыг шаардсан билээ. Башар Ал Ассад химийн зэвсгүүдээ 30 өдрийн дараа шилжүүлэн өгнө гэснийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри эсэргүүцэж байгаа юм.
Сирийн зэвсгийг аюулгүй болгох Женевийн хэлэлцээ өнөөдөр дуусах ёстой ч Жон Керри Башар Ал Ассадын мэдэгдсэн хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэн амралтын өдрүүдэд ч үргэлжилж болно хэмээн үзэж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)