Өнгөрсөн шөнө ОХУ-ын Новогород мужийн Лука тосгоны сэтгэцийн эмнэлэгт гал гарснаар гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн сураггүй болжээ. Эмнэлгийн барилгыг аюулгүй байдал хангахгүй байгааг сануулж, хаахыг шаардаж байсан ч удирдлагууд ирэх жил хүртэл ажиллуулах эрх авсан байжээ. Гал түймэр шөнийн гурван цагт эхэлсэн хэмээн гэрчүүд мэдээлж байгаа аж. Гал эхэлсэн даруйд түргэн тусламж дуудсан ч өнгөрсөн зуунд баригдсан эмнэлгийн модон хана, хэрэгслүүдэд хурдан авалцсан байна.
Онцгой байдлын албаныхны мэдээлснээр эмнэлэгт 60 хүн байсны 23-ыг нь л галаас гаргаж чаджээ.
Аюулгүй байдал хангагдаагүйн улмаас өнгөрсөн онд ОХУ-д 12 мянган хүн амиа алдсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Москва хотын сэтгэцийн эмнэлэгт гал гарснаар 38 хүн амиа алдсан билээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)