БНХАУ агаарын бохирдлоо хэрхэн бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа.
Урд хөршийн эрх баригчид хуучны ганг, цементийн болон хөнгөн цагаан
хайлуулах үйлдвэрүүдийг хааж, нүүрсний хэрэглээг бууруулахаар болжээ.
Мөн цөмийн эрчим хүч болон байгалийн хийн хэрэглээг дэмжихээр тогтсон
байна. Хятадын Засгийн газрын мэдээлснээр 2017 он гэхэд нийт эрчим хүчний 65-аас бага хувийг л нүүрсний хэрэглээнээс гаргаж авахыг зорьж байгаа гэжээ. Мөн 2017 он гэхэд цэнэглэх эрчим хүчийг 13 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Эдгээр зорилтууддаа хүрэхийн тулд дөрвөн жилийн дараа гэхэд цөмийн багтаамжаа 50GW-аар нэмэгдүүлэх болсон аж.
2015 оны эцэс гэхэд БНХАУ нь 150 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах хоолойнуудын байршуулж дуусах юм байна.
Жил бүрийн нэгдүгээр сард нийслэл Бээжинг оролцуулаад Хятадын ихэнх хотод агаарын бохирдлын улмаас утаа манангийн хэмжээнд хүрдэг аж.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)