Энэтхэгийн шүүх өнгөрсөн өвөл автобус дотор оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, зодсон дөрвөн залууд ялын дээд хэмжээ оноожээ. Мукеш Сингх, Винай Шарма, Акшау Таур, Паван Гупта гэх дөрвөн залууг олон зүйл ангиар буруутгаж байсан юм. Дээрх дөрвөн залуутай бүлэглэн хүчирхийлсэн өсвөр насны хүүг шүүх хурал нэлээд олон хоногийн өмнө болсон бөгөөд хүүхдэд олгох ялын дээд хэмжээ буюу гурван жилийн хорих ял оноосон билээ.
Өнгөрсөн 12 дугаар сард гэмт этгээдүүд Шинэ Дели хотоос гэртээ харихаар автобусанд эмэгтэйг охиныг бүлэглэн хүчирхийлж, харгисаар зодсон нь тогтоогдсон юм. Анагаахын сургуулийн оюутан охин эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй байсаар хоёр долоо хоногийн өмнө амиа алдсан бөгөөд сэтгэл сэрдхийм хэргийн дараа Энэтхэгт эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахыг шаардан өргөн хүрээний жагсаал болсон юм.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)