ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Сирид цэргийн ажиллагааг хэрхэвч явуулж болохгүй тухай дахин мэдэгдлээ. Киргизийн нийслэл Бишкект нээгдсэн ШХАБ-ын орнуудын ДХУ дээр тэр хэлсэн үгэндээ "Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай саналыг урагшлуулах нь чухал юм" гэж цохон тэмдэглэжээ.
Путины ярьснаар "Сүүлийн үеийн дипломат хүчин чармайлтууд нь Сирид цэргийн ажиллагаа явуулах шууд заналхийллийг нилээд буруулаад байна. “Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай санал энэ утгаараа нилээд урагштай явж байна” гэв. Тэрээр Сири улс химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцийн бүрэн эрхт гишүүн болсон явдлыг сайшаасан байна.



























































