
Мексик хотод багш нар боловсролын шинэчлэлийг шаардан ажил хаяж байгаа. Харин багш нарт эзлэгдсэн Зокало төв талбайг цагдаа нар цэвэрлэх даалгавраа биелүүлэх үед багш нартай мөргөлджээ. Энэ амралтын өдрүүдэд Мексикийн тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх тул эрх баригчид талбайг цэвэрлэхийг тушаасан аж.
Цагдаа нар жагсаалыг тараахын тул нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна. Мексикийн багш нар хэдэн долоо хоногийн турш ажил хаяж байгаа юм.