АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Колорадо муж улсын гамшигт өртсөн иргэдэд тусламж олгохоор болжэээ. Колорадо мужийн нутгуудад хүчтэй хар салхи салхилснаар дөрвөн хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Барак Обамагийн зөвшөөрлөөр Цагаан ордон хар шуурга, үер, хөрсний нуранги болсон хотуудад тусламж явуулахаар болсон тухайгаа өчигдөр мэдээлсэн ббайна. Одоогоор нийтдээ 35 мянган литр ус, 22 мянган хоол болон бусад тусламжийн бүтээгдэхүүнийг оршин суугчдад хүргээд байгаа гэлээ.
Өчигдөр Барак Обама Колорадо мужийн амбан захирагч Жон Хайкенлүүптэй уулзаж, нөхцөл байдлын талаар шинэчилсэн мэдээлэл авсан байна. Мөн тэрээр “түүхэн үер” хэмээн тодорхойлогдож буй гамшигт өртсөн иргэд, гэр бүлүүдэд харамсал илэрхийлсэн байна.
Д.Идэр



























































