Өчигдөр Энэтхэг улс эх орондоо бүтээн босгосон, цөмийн зэвсгийн чадалтай “Агни-5” тив хоорондын баллистик пуужинг зүүн хэсгийн муж улс Одишагийн Вийлер арлаас хөөргөлөө. Пуужинг орон нутгийн цагаар 08:45 цагт хөөргөсөн бөгөөд 20 минутын дараа төлөвлөсөн байндаа хүрсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Энэ нь 2012 онд Батлан хамгаалах судалгааны хөгжлийн байгууллагыг байгуулснаас хойш Энэтхэг улс алсын тусгалтат пуужин туршиж хөөргөсөн хоёр дахь тохиолдол болж байгаа юм.
Ингэснээр Энэтхэг нь тив хоорондын баллистик пуужинг хөгжүүлэх технологитой АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи зэрэг орнуудын жагсаалтад орж байна.
Газар-газар ангиллын, гурван давхар бүхий хатуу түлшээр ажиллдаг “Агни-5” пуужин нь 5000 км-ийн тусгалтай бөгөөд 50 тонн жинтэй аж. 17 метр өндөр, хоёр метр өргөн энэ пуужин 1.5 тоннын зөвсөг тээвэрлэх чадалтай юм байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)