
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэхүү хэлэлцээрийг сайшаасан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Гадаад хэргийн сайд Лаурент Фабиус, НАТО, Кубын удирдагч асан Фидель Кастро, БНХАУ-ын Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Хон Лей нар зөвшилцлийг аюулгүй байдлыг хангасан чухал алхам боллоо хэмээн мэдээлжээ.
Сири улс олон улсын химийн зэвсэг хориглосон конвенцид нэгдэн орох хүсэлтээ өгсөн бөгөөд НҮБ ирэх сарын 14-ний өдөр конвенцийн гишүүн орноор батлах юм.
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сирийн Дамаск хотод химийн зэвсэг хэрэглэснээр 1400-аад хүн амиа алдсан нь халуун сэдэв болж олон улсын хамтрал тус улсад цэрэг оруулах талаар хэлэлцэх болсон юм.
Харин дээрх зөвшилцлийг Сирийн чөлөөт арми эсэргүүцэж байгаа хэмээн мэдээллээ. Сирийн чөлөөт армийн генерал Салим Идрис “Башар Ал Ассадын дэглэм химийн зэвсгүүдээ аль хэдийн Ливан, Иракт байршуулаад эхэлсэн нөхцөлд химийн зэвсгийг устгаж дуусах хугацааг хэтэрхий урт буюу 2014 оноор тогтох нь буруу” гэсэн байна.
Д.Идэр