Египетэд суугаа Палестинийн элчин сайд тун удахгүй Газын зурвасын хилийг нээх гэж байгаа тухай мэдээллээ.

Египетэд суугаа Палестинийн элчин сайд тун удахгүй Газын зурвасын хилийг нээх гэж байгаа тухай мэдээллээ. Элчин сайд Бакарат Ал Фарра “Египет Газын зурвасын уулзвар Рафах хилийг тун удахгүй нээнэ гэж амласан” хэмээн хэлсэн байна. Харин тэрээр зөвхөн хүн нэвтрэхийг хүлээн зөвшөөрдөг хилийг яг хэзээ нээх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Египетийн Рафах хотод бөмбөг дэлбэлсний улмаас олон арван хүн амиа алдсаны дараа буюу өнгөрсөн лхагва гарагт хилийг хаасан билээ. Рафах хилийг хааснаар 1.7 сая палестинчуудын нутаг Газын зурвас гадаад ертөнцөөс таслагдаад байсан юм.
Газын удирдлага Хамасын эрх баригчдын мэдээлснээр хилийг хааснаас хойш 10 мянга гаруй хүн нэвтрэх хүсэлт гаргасан байна. Гэвч Египетийн тал хилийг нээх юм бол өдөрт дээд тал нь 300 хүнийг нэвтрүүлэх юм байна.
Д.Идэр