Мексикт хоёр хүчтэй шуурга болсны дараа багадаа 19 хүн амиа алдсаныг тогтоогоод байна. Персийн буланг дайран өнгөрсөн Ингрид хар шуурганы улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Цагт 120 км хурдтай шуурсан хар шуурганы улмаас тус нутагт өнөөдрөөс эхлэн газар нурна хэмээн цаг уурчид мэдээлээд байгаа аж. Харин Номхон далайн эргийг ойн хар шуурга Мануэль дайрсны улмаас хоёр өдрийн турш ширүүн бороо орж өргөн хүрээний гамшиг нүүрлэхэд хүргэжээ. Ялангуяа далайн амралтын хот Акапулкод ихээхэн гамшиг тохиосон байна.
Цаг агаар муудсаны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэх ёстой байсан Мексикийн тусгаар тогтнолын баярыг хойшлуулсан байна. Албаныхны мэдээлж буйгааар Персийн булангаас 600 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Одоогоор Оаксака, Гуэрреро, Чихуахуа муж улсууд гамшигт хамгийн ихээр өртсөн бөгөөд удгээр мужуудад хурдны замууд хаагдаж, холбооны шугам тасарсан байгаа аж. Акапулко болон Гуэрреро хотод үерийн усны түвшин хоёр метрт хүрээд байна.
Д.Идэр



























































