
Саманган мужийн уурхайн ажилчид осол болохын өглөө уурхайд ажиллахад аюулгүй байдал хангагдахгүй байгаа талаар гомдоллож байжээ. Харин энэ үед уурхайн дарга ажилчдын гомдлыг үл тоомсорлон өнгөрсөн байна.
Эрх баригчдын мэдээлснээр шаардлагыг хүлээн аваагүй уурхайн дарга ажилчдын амь эрсэдсэнийг мэдэнгүүтээ гэрээсээ зугтаасан гэлээ.
Афганистанд Хятад, Энэтхэг, Канадын олон компани уурхайн олборлолт явуулдаг аж. Гэхдээ Саманган мужийн уурхайн адил орон нутгийн хувь хүмүүс уурхай эзэмших нь элбэг бөгөөд энэ тохиолдолд аюулгүй байдал муу хангагдсан байдаг аж.
Д.Идэр