Японы баруун хэсгийн мужийг хүчтэй хуй салхи дайрчээ. Хуй салхи өнөөдөр Токио хотод ирнэ хэмээн цаг уурчид мэдээлээд байна. Гамшгийн улмаас аялал жуулчлалын төв болсон Киото хот үерт автаж, олон мянган орон гэр сүйджээ. Киото хотын Катсура гол үерлэсний улмаас 260 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Мөн Японы төвийн болон баруун бүсийн 700 гаруй айлын орон гэр үерт автсан бөгөөд 80 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байна. Хуй салхинд 48 хүн гэмтэж бэртсэн бөгөөд дөрвөн хүн сураггүй байн хэмээн “NHK” телевиз мэдээлээд байна.
Хуй салхи цагт 162 км хурдтай салхилсан бөгөөд Ерөнхий сайд Хикарико Оногийн албанаас гамшигт өртсөн нутагт яаралтай тусламж үзүүлэхийг даалгасан байна.
Д.Идэр



























































