
Тэрээр пүрэв гаргийн орой “CNN” телевизд ярилцлага өгөх үедээ “Би Правда сонинд тайлбар тойм бичихдээ таатай байх болно” хэмээн тоглоом маягаар ярьсны маргааш жинэхэнэ санал хүлээн авсан байна. “Foreign Policy” сэтгүүлийн сэтгүүлч Жон Хадсон МакКейний тоглоомыг жинэхэнэ яриа болгохоор хөөцөлдөж эхэлсэн аж. Жон Хадсон “Правда” сонины редактор Дмитрий Судаковтой уулзаж, МакКейний бичсэн нийтлэлийг хэвлэх эсэхийг асууж, зөвшөөрүүлсэн юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Владмир Путин “Нью-Йорк таймс” сонинд Сирийн асуудлаар өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм. В.Путин “Оросоос анхааруулах мэдэгдэл” өгүүллээ “Америкийн ард түмэн болон удирдагчдад” хэмээн хаяглаж АНУ-ыг Сирид хүч хэрэглэхээс татгалзахыг уриалсан байжээ. Мөн АНУ дайралт хийвэл Сирийн хилийн ойролцоох гэмгүй улсуудын олон иргэн хохирно гэдгийг сануулсан. Түүний нийтлэл Барак Обамагийн засаг захиргааны дургүйцлийг төрүүлсэн хэмээн ажиглагчид бичиж байсан билээ.
Сенатч Жон МакКейн “Правда” сонинд ямар асуудлаар нийтлэл хэвлүүлэх тухайгаа мэдээлээгүй байна.
Д.Идэр