Сирийн Үндэсний холбоо Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч шинэ удирдагчаа сонгосон байна.

Сирийн Үндэсний холбоо Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч шинэ удирдагчаа сонгосон байна. Тэд хоригдож байгаад суллагдсан туршлагатай улс төрч Ахмад Тумехыг удирдагчаар сонгожээ. Шинэ удирдагч сонгосон нь Ерөнхийлөгч Башар Ал Ассадын хяналт сул бүс нутгуудыг эзлэн авч, оршин суугчдыг хүнд байдлаас гарахад нь тусална хэмээн холбооны гишүүд мэдээллээ.
Сөрөг хүчнийнхэн 48 настай Ахмад Тумехыг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон тухайгаа өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн байна. АНУ болон ОХУ-ууд Сирийн химийн зэвсгийн асуудлаар зөвшилцөлд хүрч мэдэгдэл хийсний дараа энэ мэдээлэл тархсан байна.
Улс төрийн хоригдол асан Ахмад Тумехыг Сирийн Үндэсний холбооны саналын эрхтэй 97 гишүүний 75 нь дэмжжээ.
Д.Идэр