БНХАУ-д бензин болон дизель түлшний жижиглэнгийн үнэ өнгөрсөн бямба гаргаас эхлэн нэмэгджээ. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны мэдээлснээр шатахууны үнэ литр тутамд 0.07 юань буюу 1.1 америк центээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Хятадын шатахууны үнийг зохицуулж эхэлсэн Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо өнгөрсөн долдугаар сарын 20 болон наймдугаар сарын 31-ний өдөр шатахууны үнийг хоёр удаа нэмсэн билээ.
Олон улсын хэмжээнд сүүлийн үед Сирийн хямрал ихэссэний улмаас шатахууны үнэ нийтээрээ өсөх хандлагатай байгаа аж.
Д.Идэр



























































