
Айлчлал есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн урилгаар явагдах аж. Талууд Хятад-Америкийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцох бөгөөд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох бөгөөд хурлын мэтгэлцээний явцад үг хэлэх юм.
Өчигдөр Ван И Бээжинд Францын Гадаад хэргийн тэргүүн Лоран Фабиустай яриа хэлэлцээр явуулсан ба тэд Сирийг тойрсон асуудлаар ярилцсан юм. Тэрээр Хятад улс ОХУ, АНУ-ын хооронд Сирийн химийн зэвсгийн асуудлаар ерөнхий гэрээ байгуулсан явдлыг сйашаан дэмжиж байна гэж мэдэгдсэн. Хятад улс сирийн Засгийн газрын химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдэн орох шийдвэрийг сайшааж байна гэж Ван И мэдэгдсэн билээ.