ОХУ-ын Алс Дорнодын загасны хяналтыг зохицуулагч байгууллагууд Японы
“Фукушима-1” атомын цахилгаан станцаас цацраг идэвхит бодис алдагдаж
байгаатай холбогдуулан хяналтыг чангатгаж эхэлжээ.

ОХУ-ын Алс Дорнодын загасны хяналтыг зохицуулагч байгууллагууд Японы “Фукушима-1” атомын цахилгаан станцаас цацраг идэвхит бодис алдагдаж байгаатай холбогдуулан хяналтыг чангатгаж эхэлжээ. Энэ тухай өчигдөр ОХУ-ын Ариун цэврийн хяналтын ерөнхий эмч Геннадий Онищенко мэдээлсэн байна.
“Тэрээр Алс Дорнодын бүтээгдэхүүнүүдэд анхаарал тавих болсон явдал хоёр хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, Орос улсын тус бүсэд олон нийтийн загасны агнуур эхлээд байна. Хоердугаарт, “Фукушима-1” атомын цахилгаан станцын ослын уршгийг арилгах ажиглалтуудаас үзэхэд гадаад орчинд урт удаан хугацаагаар амьдрах тэсвэртэй хүнд нуклеинуудын хаягдал 1,5 дахин нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд баталсан” хэмээн ярьжээ.