Америкийн нийслэл Вашингтон хотын тэнгисийн цэргийн баазад буудалцаан болсноор 12 хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд цагдаа нар болон энгийн иргэд байсан гэлээ. Халдлага үйлдсэн нэг буутай этгээд мөргөлдөөний үеэр амиа алдсан байна. Гэсэн ч Цагдаагийн газрынхан түүнтэй хамт байсан хоёр буутай этгээдийг хайж байгаа хэмээн мэдээллээ. Эрэн сурвалжлагчдаж буй сэжигтнүүдийн нэг нь 40-50 насны хар арьст эрэгтэй бөгөөд буутайгаа зугтсан байна. Сэжигтнүүд ямар зорилгоор баазад халдсан тухай албаныхан мэдээлээгүй байна.
Буудалцаан орон нутгийн цагаар 08:20 цагт болсон бөгөөд албаныхан Вашингтон хотын зүүн өмнөд хэсгийн бүслэн хамгаалалтад авчээ. Буудалцаан болсон тэнгисийн цэргийн хашаа нь 19-р зуунд нээгдсэн бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хамгийн эртний бааз аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дахин олон хүний амийг эрсдүүлсэн буудалцаан болсонд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Д.Идэр






































































Сэтгэгдэл (1)