Туркийн байлдааны онгоцууд өчигдөр хоёр орны хил дээгүүр ниссэн Сирийн нисдэг тэргийг буудан унагаажээ. Энэ бол Туркийн агаарын орон зайд заналхийлсэн хэрэг байсан хэмээн тус улсын дэд Ерөнхий сайд Булент Аринк мэдээллээ. “Сирийн MI-17 нисдэг тэрэг Туркийн Гивекки бүс нутаг орчмын хилд заналхийлж, хилийг зөвшөөрөлгүйгээр хоёр км-ээр давсан” хэмээн Булент Аринк мэдээлжээ. Туркын хилийн цэргүүд хэд дахин анхааруулга өгсөн ч Сирийн нисдэг тэрэг тоогоогүй тул гал нээсэн байна.
Сирийн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан хилийн аюулгүй байдлыг хангахаар гурван байлдааны онгоцыг байршуулсан хэмээн Туркийн армийнхан мэдээллээ. Сири болон Турк улсууд 910 км газарт хиллэдэг аж.
Д.Идэр



























































