Сансарт сармагчин илгээснээс хойш долоон сарын дараа Иран улс дахин нэг амьтныг явуулах болсон тухайгаа мэдээллээ. Ираны сансарт илгээх дараагийн амьтан нь перс муур байх болно хэмээн албаныхан өчигдөр мэдэгдсэн байна. Сансрын хөтөлбөрийн ахлах Мохаммед Эбрахимийн мэдээлснээр муурыг ирэх гуравдугаар сарын 21-нд хөөргөхөөр төлөвлөжээ. Мөн хулгана, туулай илгээх талаар хэлэлцэж байгаа аж.
Иран улс 2018 он гэхэд сансарт нисэгч илгээх зорилго тавьсны хүрээнд ийм туршилтуудыг хийж байгаа юм. Хэрвээ таван жилийн дараа сансарт нисэгчээ амжилттай илгээвэл тус улс нь сансрын технологийн хувьд исламын ертөнцөд тэргүүлж буйгаа батлан харуулах юм. Үүнээс гадна өөрийн хйимэл дагуулуудаа орбитод байршуулах боломжтой болох аж.
Иран өнгөрсөн хоёрдугаар сард сансарт сармагчин илгээж амжилттай буцааж авчирсан. Тухайн үед Ираны мэдээллийн агентлагууд өөр өөр сармагчны зураг тавьж байсан нь олон улсад хуурамч мэдээлэл үү гэсэн эргэлзээ төрүүлж байсан билээ.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (1)