
“Энэ бол Саддам Хуссейн 25 жилийн өмнө Курдын нутагт химийн зэвсэг ашигласнаас хойшхи хамгийн аюултай дайралт боллоо” хэмээн НҮБ онцолжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд химийн зэвсэг ашигласан тухай тайлангийн дүгнэлтийг танилцуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн химийн зэвсгийг их хэмжээгээр ашиглаж, олон тооны иргэн, тэр дунд хүүхдүүдийг хохироосонд ихээхэн харамсаж буйгаа илэрхийлжээ.
НҮБ-ын шинжээчид дахин Сирид нэвтэрч шалгалтын ажлаа үргэлжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ энэ удаад хэргийн эзэн нь хэн бэ гэдгийг тогтоох нь чухал гэж Бан Ги Мүн онцолсон байна.
Сирид химийн зэвсэг ашигласнаар 1400 гаруй хүн амиа алдсан болохыг тогтоосон билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)