Америкийн нийслэл Вашингтон ДС хотод даваа гарагт 12 хүний амийг
хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Аарон Алексис Тайланд руу нүүх гэж
байжээ. 34 настай Техасын иргэн цагдаа нартай буудалцах үед амиа алдсан
юм.

Америкийн нийслэл Вашингтон ДС хотод даваа гарагт 12 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Аарон Алексис Тайланд руу нүүх гэж байжээ. 34 настай Техасын иргэн цагдаа нартай буудалцах үед амиа алдсан юм. Түүнийг буддизм шүтдэг бөгөөд тайланд хэл судалж байсан мөн “Happy Bowl” нэртэй тайланд рестаронд гурван жил ажилладаг байсныг тогтоожээ. Рестароны дарга тэнгисийн цэргийн албан хаагч агсан Аарон Алексисийг нөхөрсөг, ухаалаг нэгэн байсан хэмээн мэдээлсэн байна.
2007-2011 онд тэнгисийн цэрэгт алба хааж байсан Аарон Алексис нь сахилга зөрчсөн гэх шалтгаанар халагдсан аж. Одоогоор түүнийг яагаад халдлага үйлдсэн болохыг тогтоогоогүй байна.
АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама амиа алдсан иргэд болон тэдний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрээр буудалцааны үеэр амь үрэгдсэн тэнгисийн цэргүүдийг хүндэтгэн Цагаан ордны дээр байрлах АНУ-ын төрийн далбааг энэ сарын 20 буюу баасан гараг хүртэл бөхийлгөхийг тушаажээ.
Буудалцаан болсон тэнгисийн цэргийн байр нь 19-р зуунд нээгдсэн бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хамгийн эртний бааз аж.
Д.Идэр