Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани сүлжээ сайтуудын хоригийг цуцалсан талаар мэдээллээ.

Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани сүлжээ сайтуудын хоригийг цуцалсан талаар мэдээллээ. Иранд даваа гаргаас эхлэн твиттер, фэйсбүүкийг чөлөөтэй хэрэглэх болсон байна. Тус улсад 2009 онд эмх замбараагүй байдал үүссэний дараа дээрх сүлжээ сайтуудыг хааж байсан юм.
Ираны интернэт ертөнцийн Берлиний хана нурлаа хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. Хассан Роухани өнгөрсөн наймдугаар сард албан үүргээ авснаас хойш нэлээд нээллтэй бодлого явуулж байна.