АНУ-ын нийслэл Вашингтон хотын тэнгисийн цэргийн баазад 12 хүнийг
буудан хөнөөсөн этгээд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байжээ.

АНУ-ын нийслэл Вашингтон хотын тэнгисийн цэргийн баазад 12 хүнийг буудан хөнөөсөн этгээд сэтгэцийн асуудалтай байжээ. Тэнгисийн цэргээс чөлөөлөгдсөн 34 настай Аарон Алексис яагаад халдлага үйлдэх болсныг мэдээлэхгүй байгаа юм. Харин түүнийг хий солиорлын эмчилгээ хийлгэж байсан хэмээн албаныхан мэдээлсэн байна. Тиймээс сэтгэцийн өвчний улмаас олон хүний амийг хөнөөсөн хэмээн дүгнэхэд хүрээд байна. Энэ нь хий дуу чимээ сонсох, нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг сэтгэцийн өвчин аж.
Цагдаа нартай буудалцах үед амиа алдсан Аарон Алексисын тэнгисийн цэргийн баазад нэвтрэх үнэмлэхийн хугацаа дуусаагүй байсан учраас орж чадсан хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.
2007-2011 онд тэнгисийн цэрэгт алба хааж байсан Аарон Алексис нь сахилга зөрчсөн гэх шалтгаанар халагдсан аж.
АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама буудалцааны үеэр амь үрэгдсэн тэнгисийн цэргүүдийг хүндэтгэн Цагаан ордны дээр байрлах АНУ-ын төрийн далбааг энэ сарын 20 буюу баасан гараг хүртэл бөхийлгөхийг даалгасан билээ.
Д.Идэр