
Венесуэлийн шоронгууд хэт олон хоригдолтой байдгийг хүний эрхийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг аж. Энэ байдлаас үүдэн хяналт суларч шоронгийн хоригдлууд хоорондоо тэмцэлдэхийг үл ойшоон өнгөрүүлдэг байна.
Сабанета шорон нь 4000 гаруй хоригдолтой бөгөөд Венесуэлийн хоёр дахь том шоронд тооцогддог байна. Энэ нь авах ёстой хоригдлынхоо тооноос тав дахин их үзүүлэлт аж.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр тус улсад жил бүр 500 гаруй хоригдол шоронгийн зодооноор амиа алддаг байна.
Д.Идэр