
Жагсагчид бүгдээрээ “Бид 99 хувь нь” гэсэн бичигтэй лоозонг барьсан байна. Энэ нь АНУ-ын хүн амын дөнгөж нэг хувь нь үндэсний баялгийг хянаж байгааг эсэргүүцэж байна гэсэн утгатай юм.
Тэд мөн татварын мөнгийг юунд зарцуулж байгааг тодорхой болгохыг шаарджээ. Робин Гүүдийн татвар хэмээн хочлогдсон татварын хуулинд Уолл Стритийн худалдаачдад 0.5 хувийн татвар ноогдуулахыг шаардаж байгаа юм. Энэ мөнгийн сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгуулалгуудын үйл ажиллагаанд зарцуулах ёстой хэмээн “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнхөн үздэг.
Хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Эндрью Смит “Робин Гүүдийн татварын хууль Герман, Францыг оролцуулаад евро бүсийн 11 улсад хэрэгжиж эхэлсэн. Ийм төрлийн татварыг олон улсад орлогын эрин үе болгон хүлээн зөвшөөрч байгаа” хэмээн ярьжээ.
Зохион байгуулагчид удахгүй 1000 гаруй хүн нэгдэн НҮБ-ын гадаа жагсана хэмээн мэдээлсэн байна.
Хоёр жилийн өмнө олон мянган хүнийг цуглуулж чадсан хөдөлгөөний кэмпийг Нью-Йорк хотын мэр Майкл Блүмбэрг 2011 оны 11-р сард албадан тараасан билээ.
Д.Идэр