Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роуссефф АНУ-ын Вашингтон хотод айчлахаа
хойшлуулахаар шийдсэн тухайгаа зарлажээ. Тэрээр ирэх сарын 23-ны өдөр
айлчахаар төлөвлөөд байсан ч АНУ-ын Засгийн газар Бразильд тагнах
ажиллагаа явуулсан гэх мэдээллийг улмаас ийм шийдвэр гаргасан байна.

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роуссефф АНУ-ын Вашингтон хотод айчлахаа хойшлуулахаар шийдсэн тухайгаа зарлажээ. Тэрээр ирэх сарын 23-ны өдөр айлчахаар төлөвлөөд байсан ч АНУ-ын Засгийн газар Бразильд тагнах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг улмаас ийм шийдвэр гаргасан байна.
Бразиль АНУ-ыг тагнах ажиллагаа явуулсан гэх мэдээлэл цацагдсаны дараа тайлбар хийхийг шаардсан юм. Харин АНУ энэхүү шаардлагыг төдийлөн тоогоогүй билээ. АНУ Бразилийн иргэд болон албан байгуулагуудыг тагнасан гэх мэдээлэл Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений нийтлэлүүдийн дунд гарах болсон юм.
Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Дильма Роуссефф руу залгаж айлчлалаа хойшлуулсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Хатагтай Дильма Роуссефф өнөөдөр нээлтээ хийсэн НҮБ-ын Ерөнхий ассемблейн хуралд илтгэл тавьсан юм.
Д.Идэр