
Европын хүний эрхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Сашаровын шагнал олгох сонгон шалгаруулалтад дээрх хоёр нэр дэвшигч тунан үлджээ. Тиймээс Малала, Сноуден хоёрын нэг нь Сахаровын шагналыг хүртэх юм.
Паскитаны охидын боловсролын төлөө тэмцсэнийхээ хариуд талибуудад будуулж амьд гарсан 16 настай Малала охиныг Европын холбооны гурван эвсэл дээрх шагналд нэр дэвшүүлсэн байна. Тиймээс түүнийг Сахаровын шагналыг хүртэх магадал тун өндөр хэмээн үзэж байгаа аж. Харин АНУ-ын тагнуулын байгууллагууд энгийн иргэдийг хэрхэн нууцаар тагнасан тухай олон мэдээллийг илчилсэн Эдвард Сноуденийг байгаль орчныг хамгаалах байгууллага нэр дэвшүүлжээ.
Сахаровын шагналыг хүртсэн хүнд 65 мянган ам.доллар дагалдан очдог байна. Мяньмарын удирдагч Ан Сан Су Чи, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела зэрэг Нобелийн энх тайвын шагнал хүртэж байсан томоохон гавьяатнууд ч мөн энэ хүндтэй шагналыг эзэн болж байжээ.
Д.Идэр