
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Нью-Тауны хэргээс хойш АНУ-д нийтдээ 24580 хүн бууны суманд өртөн амиа алдсаныг тогтоожээ.
Харин АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр энэ жил тус улсад буутай этгээдүүд хүний амийг олноор хөнөөсөн 17 халдлага болсон гэлээ. Олноор хөнөөсөн гэдэгт дөрөв эсвэл түүнээс дээш хүнийг хөнөөсөн хэргүүдийг тооцсон аж. Ингэснээр 2013 он америкчуудын хувьд буут халдлагын жилд тооцогджээ.
Д.Идэр

2013 оны 9 сарын 16: Вашингтон хотод халдагч этгээдийг оролцуулаад 13 хүн,
2013 оны 9 сарын 11: Тенн мужид 4 хүн,
2013 оны 8 сарын 14: Оклахома хотод 4 хүн,
2013 оны 8 сарын 11: Неб мужид 4 хүн,
2013 оны 8 сарын 7: Далааст мужид 4 хүн,
2013 оны 7 сарын 26: Флорида мужид халдагч этгээдийг оролцуулаад 7 хүн,
2013 оны 7 сарын 26: Баруун Виржиня мужид 4 хүн,
2013 оны 6 сарын 7: Калифорн мужид 5 хүн,
2013 оны 5 сарын 11: Индиана мужид 4 хүн,
2013 оны 5 сарын 10: Неведа мужид 5 хүн,
2013 оны 4 сарын 24: Манчестерт 5 хүн,
2013 оны 4 сарын 21: Вашингтонд буутай этгээдийг оролцуулаад 4 хүн,
2013 оны 4 сарын 18. Охайя мужид 4 хүн,
2013 оны 3 сарын 13: Нью-Йоркт 4 хүн,
2013 оны 1 сарын 19: Нью Мексикод 5 хүн,
2013 оны 1 сарын 7: Оклахома мужид 4 хүн амиа алджээ.
Сэтгэгдэл (3)