Японы “Фукушима 1” атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцсан “Тепко” компани 1000 гаруй тонн бохирдсон ус далайд асгарсан тухай өчигдөр мэдээллээ. Өнгөрсөн даваа гарагт Японы зарим мужуудыг Ман-И хуй салхи дайран өнгөрсний улмаас их хэмжээний бохир ус далайд орохоос өөр аргагүй болсон гэлээ. Хүчтэй хуй салхины улмаас Киото хотын зарим хэсэг үерт автсанаас гадна “Фукушима 1” атомын цахилгаан станцын хортой ус агуулдаг танкуудыг хүрээлсэн ханануудыг эвдэрч сүйдэхэд хүргэсэн байна. Хортой усыг үйлдвэрийг риакторуудыг хөргөөхөд ашигладаг байжээ. Ингэснээр цацраг идэвхит бодис бүхий 1130 тонн ус далайд алдагсан байна.
Өнгөрсөн саруудад ч тус атомын цахилгаан станцын танкуудаас цацраг идэвхит ус их хэмжээгээр алдагдсан тухай мэдээлж байсан билээ.
Д.Идэр



























































